Бүх цаг үеийн улаан хивсний ёслол дээрх хамгийн шилдэг даашинзнуудыг нэрлэжээ. Энэ жагсаалтны 1р байрыг Hugh Grant-ийн хуучин найз бүсгүй Elizabeth Hurley-н "сүлбээрэн зүүн даашинз" эзэлсэн бөгөөд энэ байраа хэзээ ч алдахгүйгээр үнэхээр шинэлэг санааг гаргаж бүтээсэн гайхамшигтай, дахин давтахгүй хийцтэй даашинз юм. Бүхий л дизайнерууд тухайн даашинзийг маш өндрөөр үнэлж иржээ. Манай дизайны багш хүртэл дандаа л яржийдаг байсан :) .
3,9,10т орсон нь нээх таалагдсангүй. Харин Jennifer Lopez, Halle Berry-гийн даашинзнууд үнэхээр их таалагддаг. Энэ жагсаалтанд орохоос ч аргагүй сайхан даашинзнууд. Jennifer Lopez-ийн карерт хамгийн чухал нөлөөлсөн зүйлүүдийн нэг нь яах аргагүй энэ даашинз. Харин Halle Berry-гийхийг анх харчаад баахан биширч байж билээ.
Версаж үнэхээр агуу юмаа...
1) LIZ HURLEY - Versace 'Сүлбээрэн зүүн' даашинз: Four Weddings And A Funeral (1994) киноны нээлтэн дээр
2) AUDREY HEPBURN - Цагаан цэцгэн хээтэй, бүстэй Givenchy -гийн даашинз: 1954 оны оскарийн шагнал гардуулах ёслол дээр
3) JULIA ROBERTS - Valentino-гийн урласан хар даашинз: Oscars (2001)
4) CATHERINE ZETA-JONES - Versace -ийн улаан даашинз: Oscars (1999)
5) JENNIFER LOPEZ - Versace-ийн ногоон даашинз : Grammy's (2000)
6) KEIRA KNIGHTLEY- Vera Wang-гийн нэг мөртэй,хүрэн улаан даашинз: Oscars (2006)
7) KATE WINSLET - Ben de Lisi-ийн нэг мөртэй улаан даашинз: Oscars (2002)
8) HALLE BERRY - Elie Saab-ын торон энгэртэй, сатинан хормойтой даашинз: Oscars (2002)
9) BJORK - Outrageous swan dress designed by Marjan Pejoski: Oscars (2001)
Энэ ёстой аймшигтай даашинз байнаа...
10) KATE MOSS -Christian Dior-ийн хуучны загвартай алтлаг сатинан даашинз: The Golden Age Of Couture VIP Gala, V & A Museum (2007)
3 comments:
Ooroo design aar surdag gesen ug uu? Fashion design uu? :) yamar bdag ve?
hi.tiimee designaar surdag.odoo joohon zav muutai shine bichleg hiij amjku l baina.blogoor zochilsond bayarlaaa
ter helly bery bur arai heterhii tasarchjee. harin 9 ontsgui taldaa
Post a Comment