Friday, January 29, 2010

Сампин (товч) зангидах арга

Дээлний сампин буюу товч зангидах аргыг зурагтай нь хамт тайлбарлан орууллаа :D

Зураг1: Товч зангидах шилбээ бэлдэнэ.

Зураг 2 : Шилбэнийхээ нэг үзүүрийг (улаан) гартаа атгаад нөгөө үзүүрийг (цэнхэр) долоовор хуруундаа гогцоолон орооно.

Зураг 3: Цэнхэр үзүүрээ мөн эрхий хурууныхаа доогуур оруулан гогцоолж ороогоод атгана.

Зураг 4: Эрхий хуруунийхаа гогцоог хуруунаасаа мултлана.

Зураг 5: Мулталсан гогцоог долоовор хурууны гогцоондээр тавина.

Зураг 6: Долоовор хурууны гогцоог эрхий хуруунаасаа мулталсан гогцооны голоос татаж гаргаж ирнэ.

Зураг 7 : Гогцоогоо дээш нь нилээн татаж гаргаж ирнэ.

Зураг 8: Улаан үзүүрээ цэнхэр үзүүрийн доогуур оруулна.

Зураг 9: Улаан үзүүрээ түрүүн дээш нь татсан гогцооныхоо голоор татаж гаргана.

Зураг 10: Улаан үзүүрээ сайн татна. Татсаны дараа доорх зурган дээрх шиг тэгш хэмтэй хэлбэр үүснэ.

Зураг 11: Улаан үзүүрээ цааш нь нугалаад голын дөрвөлжин хэсгийн доод талаас нь гаргаж ирнэ.

Зураг 12

Зураг 13: Мөн цэнхэр үзүүрээ голын хэсгээр гаргаж ирнэ.


Зураг 14: Одоо 2 үзүүрээ нааш нь татна.

Зураг 15

Зураг 16: Татсаны дараа иймэрхүү хэлбэртэй харагдана.

Зураг 17: Зангидах явцдаа зангилаагаа бага багаар чангалж явах хэрэгтэй.

Зураг 18: Дээрээс нь ингэж харагдана. Оройн хэсгээс гаднах 4 тал нь тэгш хэмтэй харагдах ёстой.

Зураг 19: Доороосоо мөн тэгш хэмтэй 4 тал харагдах ёстой. Сампин нь оройныхоо талтай нийлээд нийт 9 талтай байна. Орой 1, дээд доод тал нь тус бүр 4, 4-н тэгш хэмтэй талтай байна.

Зураг 20:Одоо сампингаа бага багаар чангалаад явна.Нэг талаас нь эхлээд хөөхөд бүх тал нь хөөгдөөд чангарах ёстой.

Зураг 21: Ерөнхийдөө чангалсны дараа оройн хэсэг үлдэнэ.

Зураг 22: Оройн хэсгээ сүүлд нь чангална. Дээрээсээ харахад ингэж харагдана.

Зураг 23: За ингээд товч маань дээлэндээ хадагдахад бэлэн боллоо. :D

Самдин зангидах аргыг нийтлэх болсон нь:
Сампин буюу товч зангидах аргыг зунжингаа хайгаад олоогүй нэтээс ч тэр мөн хүн хараас сураглаад олоогүй. Арай ч үгүй гэж нэг танихгүй хүнээр заалгаж авч байлаа. Монгол хүн дээрээс нь хувцасны анги төгсчихөөд дээл оёж чадахгүй гээд ээждээ зэмлүүлсний хүчинд түрүү зун дээл хийж сурсан. Тэгээд дээлээ дуусгаад товчоо хадах болсон чинь заагаад өгөх хүн байдаггүй. 2 эмээгийн нэг нь мартсан гээд нөгөө нь хөдөө явсан байсан болохоор заалгаж чадаагүй. Ганц мэддэг арга зам гээд нэтээс хайтал бүр юу ч байхгүй. Над шиг ингээд хайж яваа ганц нэг хүнд энэ бичлэг маань тус болох байх. Өөрөө ч гэсэн дараа орж ирж хараад санаж авч байна. Уг нь 1-р курсэд байхад заалгаж байсан ч тухайн үедээ ганц зангидаал дараа нь мартцан байсан. Олон жил өнгөрхөөр санъя ч гэсэн санаж чадахаа больдог юм билээ. Тэхээр энд ингэж тавихгүй л бол зангиддаг аргаа яг мартах шинжтэй :D
Ер нь тэгээд заавал дээл хувцас хийдэг хүн сампин зангидах аргыг мэддэг байх шаардлагагүй. Сурчихсан байхад илүүдэхгүй зүйл. Зангидаж байх явц нь сонирхолтой оньсон тоглоом шиг ч юм шиг :p
Анх сурч байгаа үед нарийхан гутлын үдээс мэтээр туршиж зангидаж болно :D