Friday, January 16, 2009

Дэлгэцийн 10 шилдэг хувцас

Бүх цаг үеийн алдарт кинонууд дээрээс эмэгтэй жүжигчдийн хувцаслалтын хамгийн хамгийн нь болж чадсан 10-н хувцсыг жагсаажээ.Эдгээр гайхамшигтай хувцаснуудыг та бүхэндээ танилцуулж байна.

1.Audrey Hepburn 1961 онд тоглосон "Breakfast at Tiffany's" кинон дээрээ өмсдөг Givency-ийн урласан хар даашинз энэхүү жагсаалтыг тэргүүлжээ.

Audrey Hepburn (1929-1993) Алдарт жүжигчин, Загварын ертөнцийн шүтээн, Хүмүүнлэгийн элч


Одоогийн байдлаар киноны түүхэндэх хамгийн үнэтэй даашинз.

Эмэгтэй хүн хэнийч өмнө үл сөхрөх эрхэмсэг зан, гоо үзэсгэлэн, цовоо байдлыг үнэхээр гайхалтайгаар илэрхийлж чадсан.


Даашинзны нурууны (далны) хэсгийн зохион бүтээлт таалагддаг.Сонирхолтой, цэвэрхэн,хүзүүны зүүлтэндээ зориулан зориудаар ухлаадас гаргасан юм шиг хэлбэрийг нь дагасан байх ба мөрний хэсгийг тодотгож өгсөн загварчилгаатай. Бэлхүүсний шугамаар өргөсөлт өгөн бага зэрэг пөмбийлгэсэн урт хормойтой. Энгэрийн хувьд анхаарал татахгүйгээр энгийн дөрвөлжин хэлбэртэй.

Ганц даашинзнаас гадна хүзүүний зүүлт, гоёлын урт хар бээлий, нарын урт гаанс гэх мэт аксессуаруудын тусламжтайгаар энэ гайхалтай дүр төрх бий болсон.

Үнэхээр бишрэхээс өөр аргагүй...


2. Keira Knightley 2007 онд "Atonement" кинонд тоглохдоо өмссөн Jacqueline Durran-ы бүтээсэн гоёлын ногоон даашинз.


Keira Knightley(1985-) in Atonement


Ногоон өнгөтэй болоод ч тэр үү надад лав майр их таалагддаг. Өвөрмөц сонин содон шийдэлгүй, нэг цул өнгөтэй, chiffon silk гэсэн энгийн 2 материал ашиглан бүтээсэн ч гайхалтай .Хувцас ер нь цул өнгөтэй, цөөхөн хэдэн нарийн зохион бүтээлттэй,чанартай материалаар хийгдсэн байхдаа тансаг, үнэтэй харагддаг. Түүнээс биш заавал алт эрдэнэсээр гоёж байж үнэтэй тансаг харагдах албагүй. Яг л энэ дүрмээр ийм гайхалтай даашинз бий болжээ.

Бэлхүүсийн хэсгийг тодотгосон бариу силуэт, танаасгүй сул энгэр, нурууны хэсгээр онгорхой, ташааны хэсгээр орж ирсэн нэмэлт оруулга (хормой), урт бөгөөд "унасан" хормой. Дээрээс нь Keira-тай ярих юм байхгүй :p


3. Marilyn Monroe гийн !952 онд "The Seven Year Itch" дээр тоглохдоо өмссөн цагаан даашинз. Энэ даашинзаараа Монpое жинхэнэ түүх болсон.


Marilyn Monroe(1926-1962) Алдарт жүжигчин


Хөхний хэлбэр мөн бүсэлхийн хэсгийг тодотгож өгсөн цээжний бариу силуэт,А хэлбэрийн дэрвэгэр хормой гээд л хэн чамайг эмэгтэй хүн биш гэсэн юм бэ гэж хэлсэн юм шиг л эмэгтэй хүн гэдгийг төгс утгаар нь илэрхийлсэн даашинзны хэлбэр. Мэдээж энэ даашинзыг алдрын оргилд хүргэсэн бас нэг гол хүчин зүйлүүдын нэг нь яахын аргагүй гудамжны агааржуулагч гэдэгтэй санал нийлэх байх.



4. Olivia Newton-ы 1978 онд тоглосон "Grease" кинон дээрээ өмсдөг ретузэн "өмд"


Olivia Newton (1948-) in Grease with John Travolta


Бродвайн тайзнаас кино дэлгэцэнд буусан бүжгэн кино. Алдарт хар ретузэн өмдний хувьд биеийн галбирийг маш тодоор гаргаж өгөөд зогсохгүй киноны хувцаслалт нь тухайн үеийн хувцас загварын хамгийн том influence болж байжээ.

Мөн л энгийн хэрнээ маш чамин хийцтэй хувцаслалт болж чадсан. Жирийн аргаар дэгжин тэгээд зэрлэг эмэгтэйлэг эмэгтэйлэг эмэгтэйлэг.....


5.Kate Winslet 1997 онд тоглосон "Titanic" кинондоо өмссөн гоёлын даашинз

.

Kate Winslet (1975-) in "Titanic" with Leonardo DiCaprio

Kate Winslet гайхамшигт TItanic кинонд 17 настай Rose DeWitt Bukter(1985-1996) ий дүрд тоглосон ба энэ дүрийг маш чадварлаг амилуулж чадсан билээ. Киноны гоёлын даашинз нь 17 настай охинд арай л хөгшидсөн загварых боловч тухайн үеийн язгууртаны төрх, эрхэмсэг байдал, гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл болж чадсан. Энэ даашинз нь энгийн хэлбэртэйгээс гадна гар аргаар шигтгэсэн чимэглэлтэй, орчин үед haute couture маягийн гэж хэлж болохоор даашинз.


6. Diane Keaton 1977 онд "Annie Hall " киноны дүрийг бүтээхдээ өмссөн хүвцас.


Diane Keaton (1946-) энэхүү киноны дүрээрээ 1977 онд академын шагналын эзэн болжээ.


Эрэгтэй зангиа, хантааз, срочкон цамц, томдсон өргөн өмдийг хааш яаш өмсөн tomboyish стилийг жинхэнэ утгаар нь гаргасан. Эмэгтэй хүний моданд үл захирагдах эрх чөлөөт байдлыг хамгийн шилдгээр дүрсэлсэн. Кино гарч эхэлсэний дараа энэхүү хувцаслалт тухайн үед жинхэнэ мода болж байжээ. Хүссэнээрээ байх ч бас сайхан шүү.


7. Nicole Kidman алдарт "Моulin Rouge" дээрээ өмссөн сатинан корсет.


Nicole Kidman (1967-) нь 1900 аад оны үед үйл явдал нь өрнөх Moulen Rouge дээр театрын дуучин, жүжигчин, бүжигчний дүрд.


Киноны хувцаслалт тэр чигээрээ маш гял цал байдаг. Сатинан корсет нь энэ киноны хамгийн алдартай хувцас. Маш олон diamond хэлбэрын хуваалтаар корсетний бариу хэлбэрийг гаргасан.Нарийн ажиллагаа их орсон хувцас гэдэг нь маш тодоор харагдаж байна. Хийц, хэлбэр,загварын хувьд ярих юмгүй сайн болсон.


8. Liza Minnelli 1972 онд тоглосон "Cabarel" кинондоо өмсөж байсан татуургатай оймс болон bowler малгай


Liza Minnelli нь энэ киногоороо академийн шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртэж байжээ.


Нүцгэн биен дээрээ шууд өмссөн бариу хантааз, bowler хэлбэрийн малгай гээд зарим эрэгтэй хувцасныг ашиглан дээрээс нь татуургатай шилэн оймс өмссөнөөр тачаангүй шийдэмгий эмэгтэйн дүрийг гарамгайгаар босгож чаджээ.


9. Cate Blancett 2007 онд тоглосон "Elizabeth:The Golden Age" кинонд хатан хааны дүрийг бүтээхдээ өмссөн ёслолын даашинз.

Cate Blancett(1969-) Elizabeth-ийн дүрийг 2007 онд дахин бүтээжээ.


Мэдээж энэ бол хатан хааны дүр учраас хамгийн хүнд, нүсэр, чамин хийц бүхий даашинзтай байх ёстой. Киноны дизайнерууд энэ ажил дээр маш чадварлаг ажиллажээ. Тухайн үеийн хувцас загварын судлагаан дээр тулгуурлан зохиогдсон. Кинон дээрх хатан хааны эрх мэдэл эрхэмсэг төрхийг гаргаж өгөхөд энэ хувцас хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгт итгэлтэй байна.


10. VIvien Leigh- ы 1937 онд "Gone With The Wind" кинонд тоглохдоо өмссөн өдөр тутмын даашинз


VIvien Leigh (1913-1967) киногоороо тухайн ондоо оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болжээ.


1861 оны үеийн Америкийн иргэний дайны үйл явдлыг язгууртан гаралтай нэгэн эмэгтэйгээр төлөөлөн харуулах уг киноны хувцаслалт тэр чигээрээ төгс болж чадсан. Bouffant силуэтын даашинз нь эмэгтэй хүний бүхий л талаас нь биеийн галбирийг гайхамшигтай харагдуулж чаддаг. Тухайн үеийн язгууртнуудын хувцаслалт гайхалтай төгс байсан. Энэ үед амьдарч байсан болч ;P.


P.S Мэдээллийн эх сурвалжийг олж өгсөн Alice (Cсэм) найздаа зөндөө баярлалаа.

2 comments:

Chime said...

Sonirholtoi medeelel baina. Ehnii 2t minii durtai 2 jujigchin orjee. Tiffany's iin omno ogloonii talhaa idej bgaa heseg mash ih taalagddag hehe, daashinz n ch bas. Ehnii 2 l yer n buh taalaaraa taalagdlaa, yagaad gevel ter chigere odoo uyed wearable :) busdaas n harin sanaa torj bn.

Anonymous said...

Taalagdlaa, ih sonirholtoi medeelel bn. bayarlalaa

Post a Comment