Thursday, March 11, 2010

"Alice in Wonderland" Swarovski

Энэ хаврын загварын чиг хандлага тэр чигээрээ Alice in Wonderland-аар эхэлж байх шиг байна :D

3-р сарын 1-ээс Сваровски Alice in Wonderland цуглуулгаа худалгаанд гаргасан бөгөөд энэхүү коллекцийг энэ 3-р сарын 5-нд нээлтээ хийсэн Tim Burton-ы Alice in Wonderland киноноос сэдэвлэн зохион бүтээжээ.

Мэдээж Сваровски учраас зүүлтнүүд нь өдөр тутам зүүж болохоор энгийн цэвэрхэн хийцтэй ба хичнээн жижигхэн деталь хэсэг байсан ч тэр нь Alice in Wonderland-ыг хангалттай илтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Tuesday, March 9, 2010

Oscar 2010 Red Carpet

2010 оны Оскарын шагнал гардуудах ёслолын өмнөх улаан хивсний ёслол дахь зургуудаас сонирхуулж байна.

Томоохон наадмуудын өмнөхөн болдог улаан хивсний ёслол нь тухайн жилийн хувцасны, ялангуяа гоёлын даашинзны загварын чиг хандлагыг илтгэдэг чухал зүйлүүдийн нэг билээ.

Энэ удаагийн Оскарын наадмын даашинзууд ихэвчлэн урт хормойтой, задгай энгэртэй гэх мэт өмнөх жилүүдийн адил сонгодог хэлбэртэй байсан ба юугаараа чухам энэ жил онцлог загварыг илтгэв ээ гэхлээр дэрвэгэр, шулуун ямар ч сонгодог загварын хормой байсан урд хэсгээрээ богинохон, хойгуураа уртассан хэлбэр мөн урд хэсгээрээ оноотой түүгээр нь хөл нь бага зэрэг цухуйж харагдсан гэсэн нийтлэг чиг хандлагатай байлаа. Тэгэхээр ямар ч байсан энэ жилийн даашинзны хормойны чиг хандлагыг урт хормойтой хэрнээ хөл ил гарсан гэж тодорхойлж болох нь.
Хормойн дээр ийнхүү акцент өгснөөр цээжин хэсгийг бараг энгийн хэвээр нь үлдээж байна.

Нэг мөр энэ жил аль хэдийн байр сууриа алджээ гэдгийг илтгэж байх шиг.

Мөн материалыг нь хунисан, долгионтуулсан гэх мэт зохион бүтээлтийг энгийн хэлбэрийн даашинзан дээр акцент болгон өгсөн байна. Ер нь ийм даашинзнууд хэзээ ч бууж өгөхгүй оршин тогтонсоор л байх бизээ.

Энэ жил улаан хивсэн дээрх даашинзны өнгөнүүдэд завсрын болон цайвар өнгүүд ноёлжээ.

Завсрын өнгө нь ихэмсэг байдлыг илтгэдэг бол цайвар өнгүүд энгийн даруу хэрнээ дур булаам төрхийг илэрхийлнэ. Мөн энд алтлаг болоод мөнгөлөг гэсэн өнгүүдийг орхигдуулж болохгүй. Одоо ирээдүйрүү бүр зүйл чиглэж байгаа учраас мөнгөлөг өнгийг ирээдүйгээс салгаж яасан ч болохгүй :p

Онгорхой урт хормой

Anna Kendrick

Carey Mulligan

Elizabeth Banks

Meryl Streep

Kate Winslet

Mariah Carey

Zoe Saldana
Завсрын цайвар өнгө

Amanda Seyfried

Jennifer Lopez

Charlize Theron

Queen Latifah

Sarah Jessica Parker

Miley Cyrus

Sandra Bullock

Cameron Diaz

Helen Mirren

Rachel McAdams

Бараан
Энэ жилийн хувьд улаан хивсэн дээр бараан тод өнгийн даашинз тун цөөхөн үзэгсэн.
Kristen Stewart

Gabourey Sidibe

Гоё гэж бас муухай ч гэж хэлж болохгүй даашинзыг энэ удаад Maggie Gyllenhaal өмсжээ.
Maggie Gyllenhaal

Сарнай

Sigourney Weaver

Penelope Cruz

Vera Farmiga