Tuesday, March 9, 2010

Oscar 2010 Red Carpet

2010 оны Оскарын шагнал гардуудах ёслолын өмнөх улаан хивсний ёслол дахь зургуудаас сонирхуулж байна.

Томоохон наадмуудын өмнөхөн болдог улаан хивсний ёслол нь тухайн жилийн хувцасны, ялангуяа гоёлын даашинзны загварын чиг хандлагыг илтгэдэг чухал зүйлүүдийн нэг билээ.

Энэ удаагийн Оскарын наадмын даашинзууд ихэвчлэн урт хормойтой, задгай энгэртэй гэх мэт өмнөх жилүүдийн адил сонгодог хэлбэртэй байсан ба юугаараа чухам энэ жил онцлог загварыг илтгэв ээ гэхлээр дэрвэгэр, шулуун ямар ч сонгодог загварын хормой байсан урд хэсгээрээ богинохон, хойгуураа уртассан хэлбэр мөн урд хэсгээрээ оноотой түүгээр нь хөл нь бага зэрэг цухуйж харагдсан гэсэн нийтлэг чиг хандлагатай байлаа. Тэгэхээр ямар ч байсан энэ жилийн даашинзны хормойны чиг хандлагыг урт хормойтой хэрнээ хөл ил гарсан гэж тодорхойлж болох нь.
Хормойн дээр ийнхүү акцент өгснөөр цээжин хэсгийг бараг энгийн хэвээр нь үлдээж байна.

Нэг мөр энэ жил аль хэдийн байр сууриа алджээ гэдгийг илтгэж байх шиг.

Мөн материалыг нь хунисан, долгионтуулсан гэх мэт зохион бүтээлтийг энгийн хэлбэрийн даашинзан дээр акцент болгон өгсөн байна. Ер нь ийм даашинзнууд хэзээ ч бууж өгөхгүй оршин тогтонсоор л байх бизээ.

Энэ жил улаан хивсэн дээрх даашинзны өнгөнүүдэд завсрын болон цайвар өнгүүд ноёлжээ.

Завсрын өнгө нь ихэмсэг байдлыг илтгэдэг бол цайвар өнгүүд энгийн даруу хэрнээ дур булаам төрхийг илэрхийлнэ. Мөн энд алтлаг болоод мөнгөлөг гэсэн өнгүүдийг орхигдуулж болохгүй. Одоо ирээдүйрүү бүр зүйл чиглэж байгаа учраас мөнгөлөг өнгийг ирээдүйгээс салгаж яасан ч болохгүй :p

Онгорхой урт хормой

Anna Kendrick

Carey Mulligan

Elizabeth Banks

Meryl Streep

Kate Winslet

Mariah Carey

Zoe Saldana
Завсрын цайвар өнгө

Amanda Seyfried

Jennifer Lopez

Charlize Theron

Queen Latifah

Sarah Jessica Parker

Miley Cyrus

Sandra Bullock

Cameron Diaz

Helen Mirren

Rachel McAdams

Бараан
Энэ жилийн хувьд улаан хивсэн дээр бараан тод өнгийн даашинз тун цөөхөн үзэгсэн.
Kristen Stewart

Gabourey Sidibe

Гоё гэж бас муухай ч гэж хэлж болохгүй даашинзыг энэ удаад Maggie Gyllenhaal өмсжээ.
Maggie Gyllenhaal

Сарнай

Sigourney Weaver

Penelope Cruz

Vera Farmiga

Friday, January 29, 2010

Сампин (товч) зангидах арга

Дээлний сампин буюу товч зангидах аргыг зурагтай нь хамт тайлбарлан орууллаа :D

Зураг1: Товч зангидах шилбээ бэлдэнэ.

Зураг 2 : Шилбэнийхээ нэг үзүүрийг (улаан) гартаа атгаад нөгөө үзүүрийг (цэнхэр) долоовор хуруундаа гогцоолон орооно.

Зураг 3: Цэнхэр үзүүрээ мөн эрхий хурууныхаа доогуур оруулан гогцоолж ороогоод атгана.

Зураг 4: Эрхий хуруунийхаа гогцоог хуруунаасаа мултлана.

Зураг 5: Мулталсан гогцоог долоовор хурууны гогцоондээр тавина.

Зураг 6: Долоовор хурууны гогцоог эрхий хуруунаасаа мулталсан гогцооны голоос татаж гаргаж ирнэ.

Зураг 7 : Гогцоогоо дээш нь нилээн татаж гаргаж ирнэ.

Зураг 8: Улаан үзүүрээ цэнхэр үзүүрийн доогуур оруулна.

Зураг 9: Улаан үзүүрээ түрүүн дээш нь татсан гогцооныхоо голоор татаж гаргана.

Зураг 10: Улаан үзүүрээ сайн татна. Татсаны дараа доорх зурган дээрх шиг тэгш хэмтэй хэлбэр үүснэ.

Зураг 11: Улаан үзүүрээ цааш нь нугалаад голын дөрвөлжин хэсгийн доод талаас нь гаргаж ирнэ.

Зураг 12

Зураг 13: Мөн цэнхэр үзүүрээ голын хэсгээр гаргаж ирнэ.


Зураг 14: Одоо 2 үзүүрээ нааш нь татна.

Зураг 15

Зураг 16: Татсаны дараа иймэрхүү хэлбэртэй харагдана.

Зураг 17: Зангидах явцдаа зангилаагаа бага багаар чангалж явах хэрэгтэй.

Зураг 18: Дээрээс нь ингэж харагдана. Оройн хэсгээс гаднах 4 тал нь тэгш хэмтэй харагдах ёстой.

Зураг 19: Доороосоо мөн тэгш хэмтэй 4 тал харагдах ёстой. Сампин нь оройныхоо талтай нийлээд нийт 9 талтай байна. Орой 1, дээд доод тал нь тус бүр 4, 4-н тэгш хэмтэй талтай байна.

Зураг 20:Одоо сампингаа бага багаар чангалаад явна.Нэг талаас нь эхлээд хөөхөд бүх тал нь хөөгдөөд чангарах ёстой.

Зураг 21: Ерөнхийдөө чангалсны дараа оройн хэсэг үлдэнэ.

Зураг 22: Оройн хэсгээ сүүлд нь чангална. Дээрээсээ харахад ингэж харагдана.

Зураг 23: За ингээд товч маань дээлэндээ хадагдахад бэлэн боллоо. :D

Самдин зангидах аргыг нийтлэх болсон нь:
Сампин буюу товч зангидах аргыг зунжингаа хайгаад олоогүй нэтээс ч тэр мөн хүн хараас сураглаад олоогүй. Арай ч үгүй гэж нэг танихгүй хүнээр заалгаж авч байлаа. Монгол хүн дээрээс нь хувцасны анги төгсчихөөд дээл оёж чадахгүй гээд ээждээ зэмлүүлсний хүчинд түрүү зун дээл хийж сурсан. Тэгээд дээлээ дуусгаад товчоо хадах болсон чинь заагаад өгөх хүн байдаггүй. 2 эмээгийн нэг нь мартсан гээд нөгөө нь хөдөө явсан байсан болохоор заалгаж чадаагүй. Ганц мэддэг арга зам гээд нэтээс хайтал бүр юу ч байхгүй. Над шиг ингээд хайж яваа ганц нэг хүнд энэ бичлэг маань тус болох байх. Өөрөө ч гэсэн дараа орж ирж хараад санаж авч байна. Уг нь 1-р курсэд байхад заалгаж байсан ч тухайн үедээ ганц зангидаал дараа нь мартцан байсан. Олон жил өнгөрхөөр санъя ч гэсэн санаж чадахаа больдог юм билээ. Тэхээр энд ингэж тавихгүй л бол зангиддаг аргаа яг мартах шинжтэй :D
Ер нь тэгээд заавал дээл хувцас хийдэг хүн сампин зангидах аргыг мэддэг байх шаардлагагүй. Сурчихсан байхад илүүдэхгүй зүйл. Зангидаж байх явц нь сонирхолтой оньсон тоглоом шиг ч юм шиг :p
Анх сурч байгаа үед нарийхан гутлын үдээс мэтээр туршиж зангидаж болно :D

Tuesday, September 15, 2009

Thriller Fashion

"Micheal Jackson магадгүй биднээс явсан байж болно. Гэхдээ түүний стильд бид хэзээ ч баяртай гэж хэлж чадахгүй."
Harper's Bazaar-ын US September дугаарт модель Agyness Deyn дуучин Micheal Jackson-ны дүрээр уншигчидтай уулзжээ.

Agyness Pretty Young Thing

The King of Pop

Don't Stop 'Til You Get Enough

Who's Bad?

P.Y.T.

Thriller Night

She Says I Am the One

Өвдөг давсан түрий

Эмэгтэй хүний хамгийн чухал илэрхийлэлийн нэг нь гутал билээ. Энэ удаа намар өвлын гутлын голлох трэндээс хүргэж байна.
Аль болох өндөр өсгийтэй, мөн аль болох урт түрийтэй гутал энэ улиралд моданд орж байна. Мэдээж энэ гутал нь жинхэнэ эмэгтэйлэг. Эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, тачаангүй...
Гутлын хоншоор мөн тухайн улирлын гутлын трэндийн хамгийн том тодорхойлол байдаг. Нэг хэсэг дугуй хоншоор гутлын трэндийг ганцаар эзэгнэж байсан бол одоо аль болох дотогшоогоо урт биш шовх, гурвалжин хоншоор түрэн орж ирж байна. Энэ нь өөртөө итгэлтэй харагдуулдаг. Гэхдээ бас дугуй хоншоор тийм ч амар гурвалжин хоншооронд байр сууриа алдахгүй байсаар л байх болно.
Заавал доорхи зурган дээрх шиг биш ч гэсэн энэ намар өвөл аль болох урт түрийтэй гутлаар өөрийгөө илэрхийлээрэй.

Roberto Cavalli

Antonio Berardi

Costume National

Emilio Pucci

Giles

Hussein Chalayan


Louis Vuitton

Peter Pilotto

Prada

Roberto Cavalli

Stella McCartney

Vivienne Westwood Red Label