Friday, January 29, 2010

Сампин (товч) зангидах арга

Дээлний сампин буюу товч зангидах аргыг зурагтай нь хамт тайлбарлан орууллаа :D

Зураг1: Товч зангидах шилбээ бэлдэнэ.

Зураг 2 : Шилбэнийхээ нэг үзүүрийг (улаан) гартаа атгаад нөгөө үзүүрийг (цэнхэр) долоовор хуруундаа гогцоолон орооно.

Зураг 3: Цэнхэр үзүүрээ мөн эрхий хурууныхаа доогуур оруулан гогцоолж ороогоод атгана.

Зураг 4: Эрхий хуруунийхаа гогцоог хуруунаасаа мултлана.

Зураг 5: Мулталсан гогцоог долоовор хурууны гогцоондээр тавина.

Зураг 6: Долоовор хурууны гогцоог эрхий хуруунаасаа мулталсан гогцооны голоос татаж гаргаж ирнэ.

Зураг 7 : Гогцоогоо дээш нь нилээн татаж гаргаж ирнэ.

Зураг 8: Улаан үзүүрээ цэнхэр үзүүрийн доогуур оруулна.

Зураг 9: Улаан үзүүрээ түрүүн дээш нь татсан гогцооныхоо голоор татаж гаргана.

Зураг 10: Улаан үзүүрээ сайн татна. Татсаны дараа доорх зурган дээрх шиг тэгш хэмтэй хэлбэр үүснэ.

Зураг 11: Улаан үзүүрээ цааш нь нугалаад голын дөрвөлжин хэсгийн доод талаас нь гаргаж ирнэ.

Зураг 12

Зураг 13: Мөн цэнхэр үзүүрээ голын хэсгээр гаргаж ирнэ.


Зураг 14: Одоо 2 үзүүрээ нааш нь татна.

Зураг 15

Зураг 16: Татсаны дараа иймэрхүү хэлбэртэй харагдана.

Зураг 17: Зангидах явцдаа зангилаагаа бага багаар чангалж явах хэрэгтэй.

Зураг 18: Дээрээс нь ингэж харагдана. Оройн хэсгээс гаднах 4 тал нь тэгш хэмтэй харагдах ёстой.

Зураг 19: Доороосоо мөн тэгш хэмтэй 4 тал харагдах ёстой. Сампин нь оройныхоо талтай нийлээд нийт 9 талтай байна. Орой 1, дээд доод тал нь тус бүр 4, 4-н тэгш хэмтэй талтай байна.

Зураг 20:Одоо сампингаа бага багаар чангалаад явна.Нэг талаас нь эхлээд хөөхөд бүх тал нь хөөгдөөд чангарах ёстой.

Зураг 21: Ерөнхийдөө чангалсны дараа оройн хэсэг үлдэнэ.

Зураг 22: Оройн хэсгээ сүүлд нь чангална. Дээрээсээ харахад ингэж харагдана.

Зураг 23: За ингээд товч маань дээлэндээ хадагдахад бэлэн боллоо. :D

Самдин зангидах аргыг нийтлэх болсон нь:
Сампин буюу товч зангидах аргыг зунжингаа хайгаад олоогүй нэтээс ч тэр мөн хүн хараас сураглаад олоогүй. Арай ч үгүй гэж нэг танихгүй хүнээр заалгаж авч байлаа. Монгол хүн дээрээс нь хувцасны анги төгсчихөөд дээл оёж чадахгүй гээд ээждээ зэмлүүлсний хүчинд түрүү зун дээл хийж сурсан. Тэгээд дээлээ дуусгаад товчоо хадах болсон чинь заагаад өгөх хүн байдаггүй. 2 эмээгийн нэг нь мартсан гээд нөгөө нь хөдөө явсан байсан болохоор заалгаж чадаагүй. Ганц мэддэг арга зам гээд нэтээс хайтал бүр юу ч байхгүй. Над шиг ингээд хайж яваа ганц нэг хүнд энэ бичлэг маань тус болох байх. Өөрөө ч гэсэн дараа орж ирж хараад санаж авч байна. Уг нь 1-р курсэд байхад заалгаж байсан ч тухайн үедээ ганц зангидаал дараа нь мартцан байсан. Олон жил өнгөрхөөр санъя ч гэсэн санаж чадахаа больдог юм билээ. Тэхээр энд ингэж тавихгүй л бол зангиддаг аргаа яг мартах шинжтэй :D
Ер нь тэгээд заавал дээл хувцас хийдэг хүн сампин зангидах аргыг мэддэг байх шаардлагагүй. Сурчихсан байхад илүүдэхгүй зүйл. Зангидаж байх явц нь сонирхолтой оньсон тоглоом шиг ч юм шиг :p
Анх сурч байгаа үед нарийхан гутлын үдээс мэтээр туршиж зангидаж болно :D

14 comments:

Anonymous said...

Haisnaa endees olloo, 10 jiliin hudulmuriin hicheel deer zaalgaj bsnaa ergeed ogt sanadaggui, hadam aav asuuhad ni hiij chadahgui hernee meddeg geh hetsuu.. ashgui surj avlaa. Bayarlalaa :)

Anonymous said...

mash ih bayrallaa. yaj surah vee gj ih bodoj bailaa. tsagaaan saraar 2 oindoo oorinhoo garaar deel oyoj ogch chadhaar bolloo

Anonymous said...

ёстой их баярлалаа. би ч бас сурах санаатай хавийн таньдаг мэддэг хүмүүсээс сураглаад чаддаг, мэддэг хүн олдохгүй толгойн өвчин болж байлаа. Буян нь дэлгэрэг, үйлс тань бүтэг гэж ерөөев

chris said...

маш их баярлалаа. Би гэнэт ингэж товч зангидах хэрэг гараад чиний блогоос хийж сурлаа. Амархан тодорхой бас зурагтай тул заавараар чини хийгээд хурдан сурлаа.

Anonymous said...

Mash ih bayarlalaa. Huudee deel hiih geed tovchiig n zangidya gesen chin yag l chiam shig bagadaa surch baisnaa tag martchihaad er sanadaggui. Mongol emegtein uran uil gedeg nomnoos haraad hiih gesen chin er bolohgui baisiin.
chinii tavisan zurgiig haraad hiisen chin estoi goe bolloo. uneheer ih bayarlalaa. huudee tsagaan saraar sampin tovchtoi deel hiij ogoh n.
chamd amjilt husie

Anonymous said...

zunduu ih bayrlalaa nzaa,tus bolson shvv

Anonymous said...

баярлалаа би интернетээр хайгаад олохгүй байсан чинь сая олчихлоо. Ажлын өндөр амжилт хүсье. Ууг нь хөдөлмөрийн хичээл дээр зааж байсан л даа тухай үедээ сурч байсан ч мартчихаж дээ.

Anonymous said...

hehe, minii nz sampin zangidahiig zaaj bhad haana yavj bsiinbdee.
Zuraglal chin saihan bolj.

Anonymous said...

Eregtei hun sampin zangidah saihan bailaa.

BAYARLALAA geed duulmaar bna.

Thx geed neg unschii dex uu?

Ha ha.
:)
mmmaaaa....

Anonymous said...

Ёстой гоё хэрэгтэй эд байна. Би Монголчуудын уламжлалт зангилаа гээд номон дээрээс харсын. Үнэхээр бүгдыг нь сурмаар санагдсан. Баярлалаа.

Anonymous said...

tovtsog gej nerleed baidag bish biluu humuusee!!!

Anonymous said...

хөөх, яасан сайна юм бэ. эгчийн хүүхдийн үсний найр болох гээд дээлнийх нь санпинг зангидах хүн олдоггүй юм байна. манайхан ч иймэрхүү юмыг хийхгүй дээ гээд бодсон мөртлөө юу ч гэсэн санпин товч зангидах гээд ороод үзье гэсэн чинь бүүр зургаар тайлбайрласан байх юм. манайхан ч юм хийдэг болжээ. ёстой их баярлалаа.

Anonymous said...

ёстой их баярлалаа.

туяа said...

ёстой их баярлалаа найзаа маш их хэрэгтэй байсан юм

Post a Comment