Matthew Williamson
Wednesday, February 18, 2009
Friday, February 6, 2009
Wednesday, February 4, 2009
Sunday, February 1, 2009
Маргад-эрдэнэ хотын илбэчин
Энэ зохиолоос болж би ногоон өнгөнд дуртай болсон байхаа...хэхэ. Жоохон байхдаа салахгүй уншаад л байдаг байсан. Эхлүүлээд л, дуусаад л, эхлүүлээд л, гээд бараг л цээжилтлээ их уншдаг байсан. Даанч одоо бараг мартчихаж. Воог сэтгүүлд тавигдсан энэ зургануудыг хараад багын сайхан дурсамж сэргэлээ :) . Алдарт зурагчин Annie Leibovitz (энэ хүнийг шүтэж дуусаж байнаа) эдгээр зургыг даржээ. Дороти охины дүрд жүжигчин Keira Knightly.
Хар салхи түүнийг хаана аваад ирэв. Гэртээ харихын тулд хязгаар нь үл мэдэгдэх шар тоосгон замаар явж маргад эрдэнийн хотод очих хэрэгтэй боллоо.
Түүний замд таарсан анхны найз нь сүрлэн хүн байв. Сүрлэн хүний толгой сүрлээр дүүрэн тул тэр ухаанаар дүүрэн тархитай болохыг хүсдэг байв. Хүслээ биелүүлэхийн тулд охинтой хамт замд гарлаа.
Зэвэрч хөшсөн төмөр түлээчин охиноос тусламж гуйв. Охин түүнд туслан биеийг нь тосолж өглөө. Ингээд зүрх сэтгэлтэй болохыг хүссэн төмөр түлээчин шинэ найзуудын хамтаар аян замдаа гарлаа.
Аймшигт араатан тэдний замд гэнэт үсрэн гарч ирэв. Бүгд үнхэлцгээ хагартал айсан боловч аймшигт араатан өөрөө тэднээс ч өчүүхэн зүрхтэй аймхай амьтан байлаа. Тэрээр зоригтой болохыг хүссэн тул замын найзуудтай нийлэн илбэчинг зорилоо.
Маргад-эрдэнэ хотын илбэчин энэ хорвоогийн хамгийн агуу шидтэн байхаа....Өдөр болгон өөр өөр дүрд хувирхыг нь яана.
Subscribe to:
Posts (Atom)














































