Sunday, February 1, 2009

Маргад-эрдэнэ хотын илбэчин

Энэ зохиолоос болж би ногоон өнгөнд дуртай болсон байхаа...хэхэ. Жоохон байхдаа салахгүй уншаад л байдаг байсан. Эхлүүлээд л, дуусаад л, эхлүүлээд л, гээд бараг л цээжилтлээ их уншдаг байсан. Даанч одоо бараг мартчихаж. Воог сэтгүүлд тавигдсан энэ зургануудыг хараад багын сайхан дурсамж сэргэлээ :) . Алдарт зурагчин Annie Leibovitz (энэ хүнийг шүтэж дуусаж байнаа) эдгээр зургыг даржээ. Дороти охины дүрд жүжигчин Keira Knightly.

Дороти охины амьдардаг Канзас хотод нэгэн өдөр аймшигт хар салхи дэгдлээ...

Хар салхи түүнийг хаана аваад ирэв. Гэртээ харихын тулд хязгаар нь үл мэдэгдэх шар тоосгон замаар явж маргад эрдэнийн хотод очих хэрэгтэй боллоо.

Түүний замд таарсан анхны найз нь сүрлэн хүн байв. Сүрлэн хүний толгой сүрлээр дүүрэн тул тэр ухаанаар дүүрэн тархитай болохыг хүсдэг байв. Хүслээ биелүүлэхийн тулд охинтой хамт замд гарлаа.

Зэвэрч хөшсөн төмөр түлээчин охиноос тусламж гуйв. Охин түүнд туслан биеийг нь тосолж өглөө. Ингээд зүрх сэтгэлтэй болохыг хүссэн төмөр түлээчин шинэ найзуудын хамтаар аян замдаа гарлаа.

Аймшигт араатан тэдний замд гэнэт үсрэн гарч ирэв. Бүгд үнхэлцгээ хагартал айсан боловч аймшигт араатан өөрөө тэднээс ч өчүүхэн зүрхтэй аймхай амьтан байлаа. Тэрээр зоригтой болохыг хүссэн тул замын найзуудтай нийлэн илбэчинг зорилоо.

Урт удаан аян замын эцэст найзууд маань зорьсон газраа ирлээ.

Маргад-эрдэнэ хотын илбэчин энэ хорвоогийн хамгийн агуу шидтэн байхаа....Өдөр болгон өөр өөр дүрд хувирхыг нь яана.

Дороти эмгэн шуламсыг хайлуулан хөнөөв. Төрснөөсөө хойш усанд ойртоогүй хөөрхий шидтэн охины цацсан усанд яг л элсэн чихэр шиг хайлан алга болов.

Дуулгат сармагчингууд охиныг өндрөөс өндөрт нисэн авч явлаа.

Дороти сэрлээ. Тэр жижигхэн, тухтай гэртээ өглөөг угтсан байлаа.

15 comments:

Anonymous said...

Yaasan gogoiin
Nogoon ungu goyshd bi bas dyrtai
Uulknuu sain yy ingehed kkkk

Zayala said...

Hoo yasan gogon :)

Chime said...

hey, yamar hoorhon yum be! minii ch bas durtai zohiol, bagadaa ih unshdag, unshaad oor ulgeriin gazar ochchihson yum shig medremj tordog bsan. Shar toosgon zam.. nisdeg sarmagchin geed l... :D

Thanks for sharing!

Chime said...

ingehed ooroo haana surdag ve? :)

(nuuts bish bol)

Lara said...

Нээрээ Маргад эрдэнийн хотод майр дуртай байж билээ...гоё ч зурагнууд байна.

Darko said...

Opal;hehe sain sain.nogoon ungu yostoi goyo
Халтак;zochilsond thanks.taaraldah yumsaan
Chime;hi,mongold surdag oh hehe.neg jil l gadaadad sursan.odoo mongoldoo baigaa ;)
Lara;hi.blogoor zochilsond thankee.

Anonymous said...

hehe eniig neere jaahan bhdaa mangar unshdag bsan shde neeh zuzaan salbaisan nom bdag bsan nadaa hehe

Dosu said...

hehe eniig mangar ih ushdag bjiileee zuzaan nuguun navsaisan nom bdag bsan

Fashion Mongolia said...

Би ч гэсэн Анни-н зурагт дуртай. Үнэхээр гоё зурагнууд байна. Коммент үлдээсэнд баярлалаа. :)

Yilu said...

Dorothy bish Ellie bish biluu, minii bas durtai nom bsn um san, minii sanaj bgaagaar bol Ellie shig l sanagdaad bh um, ene goy zuragnuud bnaa

Darko said...

Досу;hehe ugiin joohon yum baijiij ;P
style;nadaa comment uldeesen tand bas bayarlaaa
enhriimaa; dorothy mun mun.bi harin neriig ni sandgu wiki gees harj baij sanaad bichsiish d :).

dream said...

aahhhh yaasan goe iin be
keira gj :D

Dosu said...

darko hen hezee namaig jaahan gejiina yu yaraid bnaa ain tom shuu tom shuu kkkk

Anonymous said...

ellie gej baisan sanagdaad bkhiin nadiin unshij baisan mongoloor khevlegdsen deer l lav... Khavtas ni uragdsan bolokhoor khavtasnii ongiig sanadaggui ee odoo neg unshij uzekh yumsan

Anonymous said...

Goy zuragnuud baina. Bi ch gesen ene zohiold durtai. Barag ene nomoor l anh unshij sursan gej helj bolno doo.

Post a Comment