81 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа урд жилүүдийг бодвол сүр дуулиан багатайгаар болж өнгөрсөн билээ. Бусад жилүүдтэй харьцуулахад даруухан болж өнгөрсөн уг ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид ч мөн тун даруухан хувцаслаж ирцгээжээ. Оскарын улаан хивсний ёслолын ажиллагаа хүмүүсийн анхаарлыг хамгийн их татдаг бөгөөд тухайн жилийн загварын чиг хандлага, нүүр будалт, үс засалтыг тодорхойлдог гэж хэлж болмоор. Энэ удаад одууд нүүрээ натурал хэвээр нь байлгаж бараг будаг түрхсэнгүй, үсээ мөн энгийн хэлбэрээр засаж ирцгээжээ.
Ихэвчлэн газар шүргэсэн урттай, мөргүй даашинзыг өнөө оройн гоёлоороо сонгоцгоосон одуудын даашинзны өнгүүд нь ч бас юу билээ гэмээр даруухан зөөлөн өнгөнүүдтэй байлаа. Цагаан, биений өнгөтэй даашинзуудийг хүрэлцэж ирсэн бүсгүйчүүдийн ихэнх нь өмсчээ.

Kate Winslet- Энэ үдшийн хамгийн хүндтэй хүн
Beyonce- Улаан хивсэн дээрх хамгийн сонин хувцастай од-best or worst?
Биений өнгөтэй болон цагаан
Энэ жил гарцаагүй моданд орох өнгө бол биений өнгө. Энэ жил нэг бол тод өнгөтэй, эсвэл бүр өнгөгүйг сонго :) (Nude өнгөний трэндийг дараагийн бичлэгтээ оруулнаа)

Jennifer Aniston

Anne Hathaway

Jessica Biel

Melissa George

Penelope Cruz

Sarah Jessica Parker

Miley Cyrus

Taraji P.Henson

Marisa Tomei
Өнгөлөг: Улаанаас ягаан, цэнхэрлүүТод өнгөтэй даашинз хэзээд ч оршин байна. Цаг үеээ дагаад өнгөнүүдийн байр л солигдоно.

Amy Adams

Virginia Madsen

Heidi Klum

Natalie Portman

Frieda Pinto

Marion Cotillard
Сонгодог харЭнэ удаа тун цөөхөн одууд хар даашинзаар гангарцгаалаа.

Angelina Jolie

Diane Lane

Vanessa Hudgens
P.S Энэ жилийн оскарын эздэд тун сэтгэл хангалуун байгаа. Ялангуяа эрэгтэй, эмэгтэй шилдэг, туслах 4-н шагналын эздэд 4үүлэнд нь тун их баярлаж байгаа :D (Specially Kate Winslet and Heath Ledger)