Sunday, May 31, 2009

2009 оны голлох өнгө

Ажиглаад байхнээ 2009 оны голлох өнгө ер нь хөх цэнхэр өнгүүд болж таарлаа шүү. Хаа сайгүй хөх цэнхэр талын өнгүүд хараа булаагаад салахаа байлаа...
За ямарч байсан энэ жил та хөх цэнхэр өнгийн хувцсаар гангарах хэрэгтэй боллоо шүү. Ер нь их түгээмэл өнгө боловч 2009 оны хувьд энэ өнгөнд анхаарлаа нилээн хандуулаарай гэж захья :)

Alexander McQueen

Aquascutum

Blumarine

Calvin Klein

Dolce & Gabbana

Gucci

John Galliano

La Perla

Marni

Martin Grant

MaxMara

Moschino

Temperley London

Veronique Branquinho

Versace

Wednesday, May 27, 2009

Гоо ертөнц








Magazine: Uptown
Issue: May 2009
Editorial: "Beauty"
Ballet dancers: M.Oyundari, M.Od. B.Ehntuul
Photographer: U.Battaivan
Make up artist: E.Bolortsetseg
Stylist: D.Darko
Costume: Shilmel Zagvar

Friday, March 13, 2009

Az turshsan zagvariin taiz

Friday, February 27, 2009

Colors of 2009-Nude

Загварын ертөнц энэ улиралд хурц тод өнгүүдийг сонгохын зэрэгцээ хамгийн зөөлөн дулаахан өнгүүдийг сонгон авсан байна. Nude буюу биений дагуух өнгүүдэд тоор, цөцгий, болон сүүтэй кофений дулаан өнгүүд багтахнээ. Ямар өнгийн хувцас сонгохоо мэдэхгүй эргэлзээд байвал зүгээр л биенийхээ дагуу өнгөтэй хувцасыг сонгоод л гүйцээ. Мэдээж энэ өнгө хүн болгонд сайхан зохино.

Thakoon

Preen

Preen

Nina Ricci

Marios Schwab

Luisa Becciara

Lanvin

Hermus

Giambattista Valli

Fendi

Chloe

Donna Karan

Derek Lam

Derek Lam

Akris

Thursday, February 26, 2009

Оскарын улаан хивсэн дээрх бүсгүйчүүд

81 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа урд жилүүдийг бодвол сүр дуулиан багатайгаар болж өнгөрсөн билээ. Бусад жилүүдтэй харьцуулахад даруухан болж өнгөрсөн уг ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид ч мөн тун даруухан хувцаслаж ирцгээжээ. Оскарын улаан хивсний ёслолын ажиллагаа хүмүүсийн анхаарлыг хамгийн их татдаг бөгөөд тухайн жилийн загварын чиг хандлага, нүүр будалт, үс засалтыг тодорхойлдог гэж хэлж болмоор. Энэ удаад одууд нүүрээ натурал хэвээр нь байлгаж бараг будаг түрхсэнгүй, үсээ мөн энгийн хэлбэрээр засаж ирцгээжээ.
Ихэвчлэн газар шүргэсэн урттай, мөргүй даашинзыг өнөө оройн гоёлоороо сонгоцгоосон одуудын даашинзны өнгүүд нь ч бас юу билээ гэмээр даруухан зөөлөн өнгөнүүдтэй байлаа. Цагаан, биений өнгөтэй даашинзуудийг хүрэлцэж ирсэн бүсгүйчүүдийн ихэнх нь өмсчээ.

Kate Winslet- Энэ үдшийн хамгийн хүндтэй хүн

Beyonce- Улаан хивсэн дээрх хамгийн сонин хувцастай од-best or worst?


Биений өнгөтэй болон цагаан
Энэ жил гарцаагүй моданд орох өнгө бол биений өнгө. Энэ жил нэг бол тод өнгөтэй, эсвэл бүр өнгөгүйг сонго :) (Nude өнгөний трэндийг дараагийн бичлэгтээ оруулнаа)
Jennifer Aniston

Anne Hathaway

Jessica Biel

Melissa George

Penelope Cruz

Sarah Jessica Parker

Miley Cyrus

Taraji P.Henson

Marisa Tomei

Өнгөлөг: Улаанаас ягаан, цэнхэрлүү
Тод өнгөтэй даашинз хэзээд ч оршин байна. Цаг үеээ дагаад өнгөнүүдийн байр л солигдоно.
Amy Adams

Virginia Madsen

Heidi Klum

Natalie Portman

Frieda Pinto

Marion Cotillard

Сонгодог хар
Энэ удаа тун цөөхөн одууд хар даашинзаар гангарцгаалаа.
Angelina Jolie

Diane Lane

Vanessa Hudgens

P.S Энэ жилийн оскарын эздэд тун сэтгэл хангалуун байгаа. Ялангуяа эрэгтэй, эмэгтэй шилдэг, туслах 4-н шагналын эздэд 4үүлэнд нь тун их баярлаж байгаа :D (Specially Kate Winslet and Heath Ledger)